Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжлийн хяналтын дарга нарын гэрээс 500 сая төгрөг гарч иржээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Мэргэжлийн хяналтын дарга нарын гэрээс 500 сая төгрөг гарч иржээ

АТГ-аас МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга А.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон юм. Тэднийг хилээр байгалийн дагалдах баялаг, гаргах тусгай зөвшөөрөл олгохын тулд 500-аад  сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэргээр шалгаж буй мэдээлэл байгаа юм.  АТГ-ын Мөрдөн шалгах  хэлтсээс  мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг  үргэлжлүүлэн хорих хүсэлтээ  прокурор, шүүхэд хүргүүлсэн ч хорих шаардлагагүй гэж үзээд  батлан даалтад гаргасан байна. Тэгвэл АТГ-аас  шүүхэд дахин санал тавьснаар хорихоор болжээ. Тодруулбал, МХЕГ-ын  дарга нарын гэрээс 500 сая төгрөг илэрсэн учраас өчигдөрөөс /2017.12.13/ дахин хорьсон байна.

Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.