Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ням-Осор төрийн эд хөрөнгийг хувьдаа ашиглаж байна уу?

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Ц.Ням-Осор төрийн эд хөрөнгийг хувьдаа ашиглаж байна уу?Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдсон Ц.Ням-Осорыг тус албан тушаалаа ашиглан хувийн бизнесээ

цэцэглүүлж байна гэх яриа гарчээ. Тэрээр өнгөрсөн сонгуулиар дөрвөн гишүүний зардлыг даасан гэх яриа байдаг. Сонгуулийн дараа одоогийн томилогдсон ажлаа голж байсан ч одоо хувьдаа ашиглаж нэгэнт гаршсан талаар учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Тодруулбал Ц.Ням-Осор АСЕМ-ын үеэр албандаа хэрэглэнэ хэмээн өндөр үнэ бүхий таван компьютерыг аваад хэрэглэлгүй тас даржээ.

Улмаар Эрдэнэтэд байдаг Сэлэнгэ зочид буудлын гурав, дөрөвдүгээр давхар тэр чигээрээ Ц.Ням-Осорын эзэмшлийнх бөгөөд тэрээр тэдгээр компьютеруудыг хувийн зочид буудлаа тохижуулахад ашигласан гэнэ. Түүнчлэн түүний энэ үйлдэл зөвхөн үүгээр ч зогсохгүй сая Эрдэнэт үйлдвэрийг шалгахаар ажилласан байгууллагын ажилтнуудаа хувийн буудалдаа буулгаж томилолтын зардлыг нь хувьдаа авсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Bolod.mn

Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.