С.Эрдэнэ дахиад л хэрүүл тарив уу?

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд хоёр АН-аас очсон дүрмийн өөрчлөлт, дарга нарыг бүртгэх хүсэлтийг хэлэлцсэн. Алийг нь ч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Энэ шүүх хурлын тогтоол өчигдөр бичгээр нийтэд ил гарчээ. Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүн, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтүүд, М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар бүртгүүлэх зэрэг хүсэлтүүд бүгд унасан. Тэр нь ч тогтоолд бичээстэй байна.

Харин тогтоолд Дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх тухай дахин гаргасан хүсэлтийг тэр өдөр мөн хэлэлцжээ. Тэр хүсэлтийг ч бас хангахаас татгалзсан байна.

Тэгвэл С.Эрдэнийн энэ хүсэлт намд нь дахин хэрүүл тарилаа. АН-ынхан “...М.Тулгатыг АН-ын даргаар сонгочихоод байтал араар нь өөрийгөө бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд гаргалаа” гээд бухимдацгааж байна.

АН-ынхан “Эрдэнэчүүд”,  “Туваанчууд”, эсвэл Ц.Элбэгдоржийн АН, Х.Баттулгын АН гэж хуваагдаад байсан. Харин энэ асуудал “Эрдэнэчүүд” буюу Ц.Элбэгдоржийн АН-ынхны дунд хэрүүл тарьж буй бололтой. Өчигдөр лав дотроо ширүүхэн үзэцгээж байв.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!