Ц.Ганзориг: Зарим үйлчилгээг давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлаж байна

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Тавдугаар сарын 8-н буюу Бямба гарагийн 06:00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хориог үргэлжлүүлэхгүй байх байр сууриа УОК илэрхийлээд буй. Хөл хориог сулруулахтай холбоотой журмыг хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүсд нээлттэй байхаар журамлагдаж байна.  Улаанбаатар хотод өдөрт 75 мянган хүн вакцинд хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа. Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа сайн хамрагдаарай гэж  УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Мөн УОК-оос гаргаж буй хөл хорионы дараа дагаж мөрдөх журамд халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх саналыг гаргасан. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. 

Харин шинээр дагаж, мөрдөхөөр боловсруулсан журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэн батлуулах аж.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!