ЭМЯ: 1015 хүнээс коронавирус илэрч, 7 хүн нас баржээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсад коронавирусийн 1015 тохиолдол батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд 40396 тохиолдол батлагдаад байна. Харин эдгэрч гарсан хүний тоо 1401 байна. Нас баралтын тохиолдол 7 бүртгэгджээ. Мөн коронавирусийн халдвартай ч өөр шалтгаанаар нас барсан 1 тохиолдол гарсан байна.

Нийт халдварын 998 нь дотоодод бүртгэгдсэн бол 1 тохиолдол эмнэлгийн орчинд илэрчээ. Харин 16 тохиолдол зөөвөрлөгдсөн халдвар байна.

Улаанбаатарт 895, орон нутагт 103 гарчээ.

Эх сурвалж: shuurhai.mn 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!