МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэр дэвшүүлжээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол ардын намын хувьд энэ ням гарагт бага хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулахаар болсон талаар бид өмнө мэдээлсэн.

МАН Ерөнхийлөгчийн сонгуульд таван хүнийг нэр дэвшүүлэн, санал авахаар бүх шатны намын хороо руугаа албан тоот илгээсэн байна.

Тодруулбал, Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн нийтлэг шаардлага хангасан  таван  хүнийг  санал болгосон  бөгөөд  тэргүүлэгчдийн хуралдаанаас хамгийн өндөр санал авсан хоёр хүний нэрийг Удирдах зөвлөлийн ажлын  албанд ирүүлэхийг чиглэл болгосон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ерөнхий сайд асан С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар  нарын нэрийг жагсаасан байна.  

Харин  уг албан тоотыг энэ сарын 26-наас эхлэн  21 аймаг, 9 дүүргийн  намын хороонд илгээсэн бөгөөд энэ сарын 29-ны дотор хариу  ирүүлэхийг хүссэн байна.  Үүнээс үзвэл МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хамгийн өндөр санал авсан хоёр хүний нэр аль хэдийнэ тодорсон бололтой.  

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!