ЭМЯ: 1306 хүнээс коронавирус илэрч, 5 хүн нас баржээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсад коронавирусийн 1306 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатарт 1187 байгаа бол орон нутагт 116 хүн халдвар авчээ.

Харин халдвар аваад эдгэрч гарсан 1039 хүн байна. Харамсалтай нь 5 хүн энэ халдварын улмаас нас барсан бол халдвар авсан ч өөр суурь өвчний улмаас нас барсан нэг тохиолдол байгааг ЭМЯ мэдээлж байна. 

Орон нутагт мөн халдварууд нэмэгдсээр байгааг анхааруулж байна.

Эх сурвалж: shuurhai.mn 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!