ШУУРХАЙ: Газрын тосны үйлдвэр барихаар ирсэн 19 энэтхэг иргэнээс "КОВИД 19" илэрчээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Өнөөдөр коронавирусийн шинэ халдвар 1356 хүнээс батлагджээ. Түүний дотор 28 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Тэр дундаа Энэтхэг улсаас энэ сарын 26-нд ирсэн 19 иргэнээс халдвар батлагдсан байна. 

Тэдний 18 нь Дорноговь аймагт тусгаарлагдсан бол 1 нь Улаанбаатарт тусгаарлагджээ.

Тэдгээр иргэд Дорноговь аймагт Газрын тосны үйлдвэр барихаар ирсэн ажилтнууд юм. Мөн тэд вакцины 2 дахь тундаа хамрагдсан гэж албаныхан мэдээлж байсан юм.

Эх сурвалж: shuurhai.mn 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!