ЭМЯ: 1015 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, ТАВАН хүн амиа алджээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

Өчигдөр 1015 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд үүний 864 нь Улаанбаатар хотоос, 144 нь хөдөө орон нутгаас байна. Халдварын улмаас 5 хүн нас барсан бөгөөд эдгээр хүмүүс бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. 

24 цагт 684 хүн эдгэрч тусгаарлалтаас гарчээ. 

Говь-Алтай аймаг халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан хэдий ч шинжилгээний хариу гарч 33 иргэн халдвар авсан нь тогтоогджээ. Ингэснээр Монгол улсын 20 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!