Албан үүргээ гүйцэтгэж явсан олон нийтийн цагдаад “Цагдаагийн дэд ахлагч“ цол олгожээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг улс орон даяар зарлаад 18 хонож байна. Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн мөн олон нийтийн цагдаа нар иргэдийн хөл, хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. 

Тэгвэл Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар олон нийтийн цагдаа А.Анхбаярыг тус цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасагт цагдаа жолоочоор томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосныг ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь гардуулжээ. 

Цагдаагийн байгууллагын амаргүй бөгөөд нэр хүндтэй албанд мөр зэрэгцэн зүтгэх болсон цагдаагийн дэд ахлагч А.Анхбаяр танд АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!