ЭМЯ: Коронавирусийн 1171 тохиолдол батлагдаж, 9 хүн нас баржээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсад өнгөрсөн 24 цагт коронавирусийн 1171 тохиолдол шинээр батлагдаж, нийт халдварын тоо 33608 болжээ. Харамсалтай нь 9 нас барсан байна. Тэд голдуу өндөр настай, суурь өвчтэй эрэгтэйчүүд байсан гэнэ.

Харин халдвар аваад 490 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас гарчээ. 

Шинээр илэрсэн халдвараас  6 нь энэ сарын 23-нд Казахстан улсын Алмата хотоос ирсэн хүмүүсээс илэрчээ. Тэд зочид буудалд тусгаарлагдаж байгаа юм. 

Улаанбаатарт 1092 гарсан бол орон нутагт 72 хүн халдвар батлагджээ.

Эх сурвалж: shuurhai.mn 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!