Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн эмч нарт хайр зарлалаа

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн бууриа хэдийнээ засаж, үзэгч сонсогч олны сонсох дуртай олон дууг бүтээсэн Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа зориулан уран бүтээл өргөн барихаар болжээ. Нийгмийн хамгийн халуун цэгт ажиллаж байдаг эмч нарын тухай уран бүтээл сүүлийн олон жил тасарсан гэхэд болно.

Харин “Зүрхэн цэцэг”, “Зүрхэнд зүсрээгүй хайр”, “Цэнхэр тэнгэрийн орон”, “Санахгүй л гэсэн юм аа”, “Аавын борлог морьд”, “Дулаахан намар” зэрэг нийтийн дууны санг 500 шахам уран бүтээлээр баяжуулсан Б.Пүрэвсүрэн энэхүү орхигдоод байсан орон зайд нэгэн сайхан хөг эгшиг нэмэхээр болсон нь сайхан хэрэг. Олон сайхан хайр сэтгэлийн уран бүтээл туурвисан түүний хувьд эмч нарт зориулан дуу хийх нь илүү ойр дөт байж мэдэх юм. Энэ утгаараа Б.Пүрэвсүрэн эмч нартаа “хайр зарлаж” байгаа аж.

Сэтгэгдэл (1)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Hi

    Hi