Хурган дарга нарын найз төрийн албаны QR КОД ашиглан хөдөлгөөнд оролцож байна

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газраас хатуу хөл хориог 5-р сарын 8-н хүртэл сунгасан. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 15 байгууллагын автомашинууд QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцохоор болсон юм. 

Гэвч зөвшөөрөгдсөн байгууллагын автомашины QR кодыг хувьдаа ашигласаар байна.

Тодруулбал ГААЛЬ ТАТВАРЫН САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ УҮГ-ын захирал Т.Батбилэгийн хамаарал бүхий хүн дээрх байгууллагын кодыг ашиглан хөдөлгөөнд оролцоод явж байх юм. 

SMARTCAR.MN сайтаас үзэхэд 1114 УНО улсын дугаартай MERCEDES BENZ G500 маркийн автомашин зөвшөөрөл авчихсан байна. Угтаа бол ГААЛЬ ТАТВАРЫН САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ УҮГ-аас Улсын онцгой комисс руу явуулсан албан бичгэн дотор дээрх машины сери дугаар байхгүй байгаа юм. 

Шаардлагатай ажиллах зарим байгууллагын зөвшөөрөл гараагүй байхад ХУРГАН ДАРГА нарын хамаарал бүхий хүмүүс ингэж дураараа загнах нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

 

Эх сурвалж: mass.mn

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!