ЭМЯ: Коронавируст халдварын 856 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 856 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 31339 болж байна. 744 нь Улаанбаатарт,  112 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Ховд 2, 
  • Дархан 24,
  • Эрдэнэт 5, 
  • Сэлэнгэ 2, 
  • Төв 31, 
  • Завхан 7, 
  • Өвөрхангай 10, 
  • Булган 2,
  • Дундговь 2, 
  • Дорнод 3, 
  • Увс 1, 
  • Архангай 16,
  • Сүхбаатар 7, 

Ингэснээр дотоодын халдвар 30757

Эмнэлгээс шалтгаалах халдвар 89,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 445, 

Улаанбаатарын халдвар 27259

Аймаг, орон нутгийн халдвар 3498 болж байна.

Сүүлийн 24 цагт 1060 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 16815 боллоо. 

Нийт 4451 хүн эмчлэгдэж байгаагаас 2574 нь хөнгөн, 1441 нь хүндэвтэр, 355 нь хүнд, 81 нь маш хүнд байна.

61, 64 настай 2 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 80 болж байна." гэлээ. 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!