“ME TOO“ хөдөлгөөнөөс Ц.Анандбазарыг эргүүлэн татах шаардлагыг хүргүүлжээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим нэр бүхий бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэх асуудалд холбогдож, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Ц.Анандбазарын хувьд манай улсын толгой хөрөнгөтнүүдийн нэг бөгөөд 2020 онд  Булган аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүд Ц.Анандбазарыг УИХ-аас явуулж намаа цэвэрлэх нь зүйтэй гэх байр, суурийг илэрхийлж байсан хэдий ч тэгсхийгээд намжсан.

Тэгвэл “Me too” хөдөлгөөнөөс Ц.Анандбазарыг эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулан буруутай эсэхийг нь тогтоолгох шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ дахь хүчирхийллийн лобби бүлэг, Эмэгтэйчүүдийн бүлэг, Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлсэн байна.

 

эх сурвалж: arslan.mn

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!