Б.БААСАНЦОГТЫН ШИНЭ БАРИМТ: А.Гансүх, түүний эхнэр, дүү, тагнуулч, шүүгч, Сүндэръяа руу шилжсэн МӨНГӨНҮҮД

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Өмгөөлөгч Б.Баасанцогт хууль, хяналтын томоохон албан тушаалтан руу мөнгө шилжүүлдэг баримтуудыг Өдөр тутмын сонины эрэн сурвалжлах нэгдлээс ил болгоод байсан билээ. Мөн түүний шүүгч нартай нэгэн орон сууцанд архидан согтуурч, зүй бус аашилсан бичлэг нь өмнө нь ил болоод байсан.

Хууль хяналтын байгууллагаас Б.Баасанцогтыг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл дахин нэгэн томоохон баримтууд ил болжээ. Тодруулбал, Б.Баасанцогт ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй хариуцлагатай албан тушаалтай хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн баримт. 

Доорх баримтад өмгөөлөгч Б.Баасанцогт нь 15 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн А.Батхуяг руу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж руу 7,000,000 төгрөг, ТЕГ-ын ажилтан П.Ганбаатар руу хоёр удаагийн гүйлгээгээр 12,000,000 сая төгрөгийг тус тус шилжүүлж байсан баримтыг та бүхэн харж байна.

Мөн ҮАБЗ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх 1,230,000, А.Гансүхийн эхнэр П.Золзаяа руу 10,650,000 төгрөг, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан Т.Мөнх-Оргил руу 3,600,000 төгрөгийг тус тус шилжүүлж байжээ.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын дансны хуулга дунд Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон гэгдэж буй иргэн Б.Сүндэръяа /Сүнээ/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн баримт хүртэл байсан бөгөөд “Гансүхийн төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөг шилжүүлсэн байв.

Хамгийн ноцтой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Моёлын Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг "Юнайтед белаз машинери" ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хуулийнхны гарт орсон тухай зарим хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!