ЭМЯ: Сүүлийн 24 цагт 889 хүнээс халдвар илэрлээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,384 хүний сорьцод шинжилгээ хийхэд 889 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 22,884 боллоо.

Тухайлбал,

  • Нийслэлд 767, эрүүл мэндийн ажилтан- 4,
  • Архангай - 5,
  • Баян-Өлгий-1,
  • Булган-1,
  • Дархан-Уул - 16,
  • Дундговь-1,
  • Завхан-2,
  • Орхон-26,
  • Өвөрхангай-4,
  • Сэлэнгэ-4,
  • Төв-29,
  • Увс-5,
  • Ховд-18,
  • Хөвсгөл-3,
  • Хэнтий-3 нийт 889 тохиолдол нэмэгдлээ.

Мөн хугацаанд 524 хүн эдгэрсэн бол таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар нийт 12,401 хүн эдгэрээд байгаа бол коронавируст халдварын шалтгаанаар 49 хүн нас бараад байна.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!