УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргажээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Уг автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож, ганцаараа зорчиж явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэх мэдээллийг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр  67-..УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна.  Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж, Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид галыг шуурхай унтраан, аюулгүй болгожээ.

Харин  Б.Пүрэвдорж гишүүн нь ослын дараа эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар  ГССҮТ рүү явсан аж.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!