Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ИЙН ЭМЧ НАР “КОВИД 19” ШИНЖИЛГЭЭНЭЭС ХЭРХЭН МӨНГӨ УГААСАН БЭ?

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газраас ХӨСҮТ-д нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээлж буй. Энэ нь коронавирус илрүүлэх шинжилгээг хууль бусаар хийдэг, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй ноцтой нөхцөл байдал илэрсэнтэй холбоотой гэнэ.

Энэ талаар livetv.mn цахим хуудас ноцтой баримт дэлгэснийг толилуулж байна. Тус мэдээлэлд дурдагдсанаар:

Баримт 1:

-Халдварын шинжилгээг багадаа 4 цагаас дээш хугацаанд гардаг. ХӨСҮТ-ийн 22 эмч ажилтнууд сүүлийн нэг сарын хугацаанд  4 цагаас доош хугацаанд 410 шинжилгээг хуурамчаар үйлджээ.

Ингэхдээ ХӨСҮТ-ийн томоохон эмч нар өөрийн хамаарал бүхий хүмүүсийнхээ шинжилгээг маш хурдан хугацаанд сөрөг гэж гаргасан олон баримтыг дурджээ. Зарим нь бүр нэг минутын дотор гаргасан баримт ТЕГ-т авагджээ.

Баримт 2:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах ёстой. Гэвч ХӨСҮТ нэг иргэнээс 60-82 мянган төгрөгөөр шинжилгээ хийж эхэлжээ. Ингэхдээ эмч удирдлагууд Гялс төвтэй хамтран ААН-үүдтэй холбогдон төлбөртэй шинжилгээ авч эхэлсэн нь ноцтой асуудал болж байна.

Тэр бүү хэл шинжилгээний хариу шивигддэг Gerege системд олон мянган удаа засвар оруулсан баримт ч бүртгэгдсэн байна.

Хууль бус дээрх үйл ажиллагаа өнгөрсөн 3 дугаар сарын 4-нөөс эхэлсэн бөгөөд өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсад халдварын тохиолдол тэр дундаа нас баралтын тоо огцом нэмэгдсэн нь эмч нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж хууль хяналтынхан үзэж байгаа бололтой.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.