ХӨСҮТ: Нэг хоногийн дотор ХАМГИЙН ОЛОН буюу 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн 831 тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Мөн нэг хүн коронавирусийн улмаас нас  барсан харамсалтай мэдээллийг ХӨСҮТ зарлалаа. Сүүлийн 4 өдөр дараалан 4 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусээс үүдэлтэй нас барсан хүний тоо 13 болсон байна.

Шинээр илэрсэн халдвараас 1 нь эмнэлгийн орчинд илэрсэн. Үлдсэн тохиолдлын 731 нь Улаанбаатарт, 99 нь орон нутагт гарчээ. Тодруулбал,

Өвөрхангай 6

Төв аймаг 17

Чойр 2

Сүхбаатар 7

Дорноговь 1

Сэлэнгэ 8

Дархан-Уул 12

Орхон 2

Булган 3

Хөвсгөл 1

Архангай 10

Ховд 27

Баянхонгор 3 гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!