ЭМЯ: Улаанбаатарт 514, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдлээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн хоногт нийт хүнд коронавирусний халдварын шинжилгээ хийжээ. Үүнээс хүний шинжилгээнээс 602 халдвар нэмж илэрсэн байна. Харин 24 цагийн хугацаанд 282 хүн эмчлэгдэж, ХӨСҮТ-өөс гарчээ. Тэгвэл 60 гаруй настай, халдвар тусаад эмлэгдэж байсан нэг иргэн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвараар нас барсан тохиолдол 12 болж байна. 

Нийт батлагдсан тохиолдлын Улаанбаатар хотод 514 бүртгэгдсэн бол орон нутагт 88 бүртгэгджээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт гурав, Ховд аймагт 11, Булган аймаг дөрөв, Сэлэнгэ аймагт дөрөв, Хэнтий аймагт нэг, Төв аймагт 12, Баянхонгор аймагт нэг, Өвөрхангай аймагт таван тохиолдол нэмж бүртгэгджээ.

Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн 514 тохиолдол бүх дүүрэгт бүртгэгдсэн байна. 

 

Arslan.mnArslan.mn

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!