Н.Түвшинбаярыг 461 дүгээр хорих анги руу авч явжээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг нутаг нэгт бөх, дотнын найз Э.Энхбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа.

Тэрбээр цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө "Хэтэрхий их уусан болохоор болсон явдлын юуг нь ч санахгүй байна." гэж хэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. 

Н.Түвшинбаяр нь тархиндаа дотуур гэмтэл авсан эмчлүүлэх шаардлагатай учир саатуулаагүй, эмнэлэгт хүргээд байсан юм. Тэгвэл өчигдөр орой 23 цагийн орчимд 461 дүгээр хорих анги руу ачсан байна.

 

эх сурвалж: arslan.mn

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!