Н.Түвшинбаяр “Хэтэрхий их уусан болохоор юу ч санахгүй байна“ гэж МЭДҮҮЛЭГ өгсөн гэв үү

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа.

Тодруулбал, Н.Түвшинбаяр нутаг нэгт бөх, дотнын найз Э.Энхбатыг хүнд гэмтээж, зодсон хэрэг энэ сарын 2-ны орой гарсан билээ.

Цагдаагийн алба хаагчид түүнийг  энэ сарын 3-ны өдөр  "Интермед" эмнэлгээс очиж баривчилж, мэдүүлэг өгсөн юм.

Тэрбээр мэдүүлэг өгөхдөө "Хэтэрхий их уусан болохоор болсон явдлын юуг нь ч санахгүй байна." гэж хэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Улмаар түүнийг 48-72 цагийн хугацаанд саатуулах хүсэлт гаргасан юм. Гэвч Н.Түвшинбаяр нь тархиндаа дотуур гэмтэл авсан эмчлүүлэх шаардлагатай учир саатуулаагүй, эмнэлэгт хүргээд байгаа юм. Харин өнөөдөр түүний биеийн байдлаас шалтгаалан саатуулах эсэх асуудлаар шийдвэр гарах юм.

Э.Энхбатын хувьд ГССҮТ-д биеийн байдал нь маш хүнд байна. 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!