ХӨСҮТ: Хоёр хүн нас барж, коронавирусийн шинэ тохиолдол 486 батлагдлаа

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн улмаас 2 хүн нас барсан харамсалтай мэдээллийг ХӨСҮТ мэдээллээ. 58, 66 настай эмэгтэй хүмүүс халдварын хүндрэлээр нас баржээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусээс үүдэлтэй нас баралт 10 болж байна.

Харин шинэ тохиолдол 486-аар нэмэгдсэн байна. Үүний 484 нь дотоодын халдвар бол 2 хүн нь эрүүл мэндийн ажилтнууд аж. 

Улаанбаатарт 391, орон нутагт 93 гарчээ. Тодруулбал,

Сэлэнгэ аймагт 16

Дархан-Уул аймагт 15

Орхон аймагт 17

Төв аймагт 26

Хөвсгөл аймагт 2

Булган аймагт 1

Ховд аймагт 13 хүн халдвар авсан нь батлагдсан байна.

Сүүлийн 24 цагт 146 хүн эдгэрч гэртээ гарчээ.

Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс 232 хүн хүндэвтэр, 37 хүнд, 8 хүн маш хүнд байгаа ажээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!