С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ.

Энэ мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар твиттер хуудастаа жиргэсэн байна. Тэрбээр:

"Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн."гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!