ЭМЯ: 394 хүн шинээр халдвар авч, 150 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 394 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 8841 болж байна. 266 нь Улаанбаатарт, 128 нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Сэлэнгэ 8, Дархан 5, Орхон 19, Дорноговь 11, Архангай 6, Завхан 3, Төв 22, Хөвсгөл 2, Өвөрхангай 10, Баянхонгор 10, Булган 8, Ховд 13, Сүхбаатарт 11 бүртгэгдсэн байна.

Ингэснээр дотоодын халдвар 8841, 

Зөөвөрлөгдсөн тохиолдол 427, 

Улаанбаатарын халдвар 7266, 

Аймаг, орон нутгийн халдвар 1038 болж байна.

Сүүлийн 24 цагт 150 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 5070 боллоо" гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!