ЭМЯ: Нийт 377 тохиолдол бүртгэгдэж, маш хүнд хүний тоо 12 боллоо

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга "Сүүлийн 24 цагийн дотор 377 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 8447 болж байна. 328 нь Улаанбаатарт, 49 нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Сэлэнгэ 4, Дархан 16, Архангай 7, Төв 5, Хөвсгөл 5, Увс 1, Өвөрхангай 6, Булган 4, Ховд 1 бүртгэгдсэн байна.

Дотоодын халдвар 8447,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 427,

Улаанбаатарт 7000,

Орон нутагт 910 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт 35 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 492 болов.

Нийт 1902 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1637, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 байна" гэлээ.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!