Дөрвөн хүү усанд живж эндсэн хэргийн буруутнууд ЭРХ ЗӨРЧИГДСӨН гэж гомдол гаргажээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

 -ЯЛЛАГДАГЧИД ГОМДОЛ ГАРГАСНААР ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖЭЭ-

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ш.Бат-Энхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон.../ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2021.03.29/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Тус шүүх хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2021.03.02-ны өдөр товлосон боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газраас уг хэргийн хяналтын прокурор сургалттай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2021.03.10-ны өдөр хүртэл хойшлуулсан,

2021.03.10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд яллагдагч шинээр Ш.Төгсгэрэл өмгөөлөгчийг авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 2021-03-18-ны өдрийг хүртэл хойшлуулсан, 2021.03.18-ны өдрийн шүүх хуралд яллагдагчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд өөрийн биеэр орно, одоогоор хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2021.03.29-ний өдөр хүртэл хойшлуулсан.

2021.03.29-ний өдрийн 14 цагт зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, яллагдагчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.13 /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн/, 6.14 /хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан/-т зааснаар гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасан байна.

Эх сурвалж: shuurhai.mn 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!