Ц.Оюунгэрэл: АН-ын сонгууль бол дараагийн том даваа руугаа явах бие халаалт байлаа

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

АН-ын цахим сонгуульд ялагч М.Тулгаттай хамгийн ойр санал авсан нэр дэвшигч Ц.Оюунгэрэл байсан юм.

Тэрээр санал хураалтын дараа байр сууриа илэрхийлэхдээ “Цахим сонгуулийн багийнхан үнэхээр шударга сайхан тэгш өрсөлдлөө. Нэг ч хүн мөнгө тараасангүй. Бие биеийнхээ араар дүрмийн бус тоглолт хийсэнгүй. Нуруу тэнэгэр, нүүр тэнэгэр, хэний ч өөдөөс ялсан нь ч тэр, ялагдсан ч тэр нүүр бардам харах сонгуульд оролцлоо. Манай АН-ын гишүүд маш их дарамт шахалтыг сөрж саналаа өгсөн. Энэ 30.000 санал үнэхээр үнэ цэнэтэй санал байлаа.

Миний хувьд 50-аас дээш настай, 60-аад оны нэр дэвшигч байлаа. Миний өмнө дахиад нэг даваа байна гэж хэлэх гэсэн юм. Миний хувьд АН-ын сонгууль бол дараагийн том даваа руугаа явах бие халаалт байлаа. Дараагийн сунгаанд дахин уулзатлаа баяртай” гэв.    

Эх сурвалж: shuurhai.mn

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!