"Ц.Тувааны АН" О.Цогтгэрэлийнх, "С.Эрдэнийн АН" "М.Тулгатын АН" болсноос өөр юу ч өөрчлөгдсөнгүй

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Өчигдөр АН-ын даргын сонгууль гэх эмгэнэлтэй, инээдтэй үйл явдал улс төрийн хүрээнд болж өнгөрлөө. "Ц.Тувааны АН"-ын даргын сонгууль уламжлалт хэлбэрээр явагдаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон бол "С.Эрдэнийн АН"-ын даргын сонгууль цахим, гар утас хосолсон хэлбэрээр явагдаж, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат АН-ын даргаар сонгогдлоо гэх.

О.Цогтгэрэл нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг, М.Тулгат Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Өнөрбаярыг АН-ын ЕНБДаргаар ажиллуулах гэнэ.

Товчхондоо хоёр өөр даргатай, хоёр өөр байртай, хоёр өөр Хэрэг Эрхлэх Газартай хоёр өөр Ардчилсан Нам гагцхүү даргаа л өөрчилж, талцал, хуваагдлаа урьдын адил үргэлжлүүлэх нь ээ.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!