“Спутник-V“ вакциныг ОХУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтнууд хийлгэжээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

ОХУ-д суугаа Элчин сайд болон яамны ажилтнуудад Спутник-V вакцин хийлгэсэн байна. 

Уг вакцинжуулалтыг элчин сайдын санаачилгаар хийсэн бөгөөд дипломат төлөөлөгчийн газрын ихэнх ажилтнууд вакцин хийлгэсэн гэж ЭСЯ-наас мэдээллээ.

Дипломат төлөөлөгчийн газраас "Эхний өдрүүдэд нэгээс хоёр хүн бие нь тавгүйрхснийг эс тооцвол бусад нь хэвийн байна” хэмээн мэдээлжээ.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!