Томоохон худалдааны төвүүд ажиллахгүй, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

 

Энэ сарын 11-ний 06.00 цагаас 23-ныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Хатуу хөл хорионы үеэр ямар, ямар арга хэмжээ авах талаар УОК-оос мэдээллээ. 

УОК-ын Шуурхай штабын гишүүн, хурандаа Ж.Амгалан \"Томоохон зах, худалдааны төвүүд энэ сарын 16-н хүртэл ажиллахгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн. Иймд жижиг дэлгүүрүүд бараа татан авалтаа хийчихсэн. Дэлгүүрүүд бараа татна гэж замын хөдөлгөөнд оролцохгүй. Зөвшөөрөл бүхий 14 салбарын ажилтан, албан хаагчид л нийтийн тээврээр зорчино. Нийтийн тээврийн хэрэгслийн тоо ихээхэн буурсан.  

Эмнэлэгт очих иргэд хувийн машинаар явахыг зөвшөөрнө. Мөн гачигдал гарсан тохиолдолд зөвшөөрөл олгоно. Иргэд хүүхдээ хажуудаа суулгаад, хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ гээд сэлгүүцсэн. Камераар хянах тул сэлгүүцэх боломж бага. ЦЕГ дрон нисгэж хянана.

Маргааш өглөө 06.00 цагаас эхлэн нийслэл рүү орох болон гарах хөдөлгөөнийг бүрэн хаана. Гачигдал гарсан иргэд УОК руу цахимаар хандан, өргөдөл өгнө. Тэдний хүсэлтэд шуурхай хариу өгнө. Зөвшөөрөл өгсний дараа нэвтрүүлнэ.

Хөл хорио тогтоосны дараа зарим иргэн тусгаарлах байрнаас гарах болно. Тэднийг УОК гэр гэрт нь  хүргэнэ. Эмнэлэг рүү явах, хувийн авто машингүй иргэд ойролцоо байгаа төрийн албан хаагчид хандаарай. Түргэний машинууд эдгээр иргэдэд тусална.

Шинийн 1-ний өглөө  уул руу гарах хориотой\" гэлээ. 

 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!