МЭДЭГДЭЛ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

“Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Даваа гарагийн №27 дугаартаа болон өөрийн эрхлэн явуулдаг http://www.zms.mn/ сайтаараа дамжуулан “...Б.Эрдэнэбат “...“Ариг” банкаа дээрэмдүүлсэн” гэх гомдлыг ТЕГ-т гаргалаа...”  гэх утга бүхий мэдээллийг нийтэлсэн.  

 

Дээрх нийтлэл нь миний огт яриагүй хийгээгүй зүйлсийг ярьсан, хийсэн болгож, танихгүй нэр бүхий иргэн, хуульч, шүүгч нартай нэр холбож нийтлэлийнхээ нүүрэнд миний зургийг хамгийн томоор гаргаж байгаагаас үзэхэд энэхүү нийтлэлийг намайг захиалж нийтэлсэн болгож бусдад харагдуулах гэсэн бүлэг этгээдүүдийн явуургүй бөгөөд ухамсаргүй үйлдэл гэж харж байгаа бөгөөд намайг захиалж бичүүлсэн болгож харагдуулснаар Ш.Баярсайханы гомдолтой Б.Эрдэнэбат надад холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хянан хэлэлцэхтэй холбогдуулан дээрх нийтлэлээрээ Монгол Улсын шүүхэд нөлөөлөх гэсэн бусармаг оролдлого гэж харж байна.

 

Б.Эрдэнэбат миний бие энэхүү гүтгэлэг нийтлэлд дурдсанчлан төрийн өндөр албан тушаалтан, нэр бүхий шүүгч нар болон “Номин холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан нарт холбогдуулан Тагнуулын Ерөнхий газарт “Ариг” банкаа дээрэмдүүлсэн гэх гомдлыг огт гаргаагүй бөгөөд миний бие ор үндэслэлгүй, илт худал мэдээллийг эрхлэн нийтэлсэн “Зууны мэдээ” сонины газарт холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хууль, хяналтын байгууллагад холбогдох гомдлыг гаргаж, шалгуулах болсноо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

ИРГЭН Б.ЭРДЭНЭБАТ

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!