Самрын бизнес эрхлэгчид зорилтот бүлгийнхэнд тусламж үзүүллээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

      Улсаас ямар нэгэн халамж, хүнсний талон авдаггүйн дээр өрхийн тогтмол орлогогүй айл өрхүүд байсаар байна. Эдгээр өрхүүдийн төлөөлөл болох СХД-ийн 24 дүгээр хорооны 25 айлд “Монголын Самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ-ын хамт олон хүнсний багцын тусламж үзүүллээ.

        Холбооны удирдлагууд \"Байгалийн баялагаас иргэдэд хувь хүртээх зорилгоор эдийн засаг хүндхэн байдалд ороод буй энэ цаг үед борлуулалтын эхний орлогоосоо зорилтот бүлэгт чиглэсэн тусламжийн аянг өрнүүлж байна. Энэ ажлын эхлэл болгож СХД-ийн 24 дүгээр хорооны орлогогүй, өрх толгойлсон ганц бие аав, ээжүүд, тэтгэврийн насны гэсэн 25 айлд хүнсний багцын тусламж хүргэлээ. Аян маань цаашид ч үргэлжилнэ\" гэлээ.

\"\"

        Эдгээр айл өрхүүдийн дунд гэр нь шатсан, өрхийн орлогогүй, олон хүүхэдтэй гэх мэт төрөл бүрийн нөхцөл байдалд улсаас ямар нэгэн халамж хүртдэггүй, орлогогүй айлууд байсан нь үнэхээр нүдээ олсон ажил боллоо,сар шинийн өмнө ийнхүү байгалийн хувь хишгийг хүртээж байгаадаа баярлаж байна хэмээн тусамжийн багц авсан иргэд талархсан сэтгэлээ илэрхийллээ.          Хүнсний тусламжийн багцад хонины гулууз мах, гурил, будаа нэг шуудай, элсэн чихэр, хүнсний ногоо, ургамлын тос гэсэн айл өрхийн өдөр тутмын хүнсний хэрэгцээг багтаажээ. Тусламжийн аян Тохижилт үйлчилгээний конторууд болон цахим хичээлээ үзэх боломжгүй нөхцөлд амьдарч буй сургуулийн насны хүүхдүүдтэй айлуудад зурагт, гэр интернетийн төхөөрөмж өгөхөөр үргэлжлэх юм байна.

       Дашрамд дуулгахад 2020 онд Монгол улс самрын ургац ихтэй байж, иргэд аж ахуй нэгжүүд хууль журмынхаа дагуу улсад татвараа төлж хуш модны самрыг бэлтгэн үйлдвэрлэл болон экспортод нийлүүлсэн байна. Байгалийн баялгийн хишгийг иргэдэд хүртээх зорилготой энэхүү хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж буй “Монголын Самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны хамт олон уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!