Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Түүхэн эгзэгтэй цаг үед хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв.

Тэрбээр “Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа дээд зэргээр ухамсарлан ажиллана” гэлээ. 

Эх сурвалж: shuurhai.mn 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.