Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наркологийн төв эмнэлэг, Ховдын автобус болон бусад голомтоос 11 хүнээс халдвар илэрчээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 11 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ.  Үүнээс:

-5 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэр бүлийн хүмүүс

-2 нь Наркологийн төв эмнэлгээс. Эмчлэгдэж байсан нэг хүн эмнэлгээс гараад хөдөө явахаар шинжилгээ хийхэд халдвар илэрсэн байна. Тухаайн иргэн хэвтэхдээ шинжилгээ хийлгэсэн байсан. Тиймээс ойрын хавьтал болсон 17 хүн, гэр бүлийн 21 хүн, эмч ажилтан 40 нийт 70 хүнээс шинжилгээ авч, эмнэлэгт хөл хорио тогтоожээ.

-2 нь СБД-ийн 1, 5 дугаар хороонд орон сууцанд халдвар гарсантай холбогдуулан тандалт судалгаа хийхэд

-2 нь Улаанбаатараас Ховд руу явсан автобуснаас тус тус илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Эх сурвалж: shuurhai.mn  Г.ОЧИР

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.