Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Нэг гэр бүлийн 3 хүн үсчинд ороод халдвар авчээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс Улаанбаатарт 13 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ.  Үүнээс:

-2 нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч

-7 нь СБД-ийн 7 дугаар хороо Бэлхийн Задгай, Дамба орчмын нийтийн байрны оршин суугч. Нийтийн байрнаас ийнхүү халдвар илэрсээр байгаа эх үүсвэр нь эхэн үед тодорхойгүй байсан бол тандалт судалгааны явцад нэг гэр бүлийн 3 хүн үсчинд орсон байна. Тэдэнд үйлчилсэн үсчин энэ сарын 17, 18-нд халдвар авсан нь батлагджээ.

-4 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүсээс илэрчээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 1656 хүн халдвар авснаас эдгэрсэн хүний тоо 1211 байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Эх сурвалж: shuurhai.mn  Г.ОЧИР

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.