Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эгэл ардын туйлын хүсэл: Төр засаг нь ийн соёлжиж, төрийн алба нь хариуцлагатай байгаасай

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

Монгол төр бужигнаантай байна. Дөнгөж төрсөн эх, нярайд хүнлэг бус харьцсан асуудал нийгмийг донсолгож дээшлээд төрийг эргүүллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Байнгын хороо, УИХ-ын чуулганы индэр дээрээс огцорч байгаагаа мэдэгдсэн мэдэгдэлд хамгийн олон удаагийн давтамжтай гарсан үг нь “Төрийн албан хаагчдын дундаас нэг л хүн ажилдаа хариуцлагагүй хандахад төр засаг нь огцордог юм шүү” байв.

Дасал болтлоо бугшсан, байдаг л юм шиг хүнд сурталтай төрийн албан хаагчдад хүссэн хүсээгүй чихэнд нь хоногштол давтан хэлсэн нь энгийн нэгэнд ч нэгийг бодогдуулсан. Хэдийгээр хөшигний ард өөр улс төр өрнөсөн ч Засаг огцорсон явдал төрийн албатай шууд холбоотой байв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  “Төрийн албан хаагчдын дундаас нэг л хүн ажилдаа хариуцлагагүй хандахад төр засаг нь огцордог юм шүү” гэх өгүүлбэр Монголын 198.000 төрийн албаны ажилтнуудад нэгийг бодогдуулж ажлын ёс зүй, хариуцлагын ухамсар бага ч гэсэн сэргэсэн биз ээ.

Эгэл ардын туйлын хүсэл бол төр засаг нь ийн соёлжиж, төрийн алба нь хариуцлагатай байгаасай.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.