Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдвартай 19 хүн бүртгэгдлээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 19 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ.  Үүнээс:

-Монос эмийн сангийн голомтоос 5

-Хас банкны 1 ажилтан

-Бусад нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал хүмүүс байна.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 782 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 1611 хүн халдвар авснаас. Эдгэрсэн хүний тоо 1125 байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Эх сурвалж: shuurhai.mn  Г.ОЧИР

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.