Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Шинэ Засгийн газрын сайд нар

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ өөрийн Засагт ажиллах сайд нарыг танилцуулжээ.

Сайд нарын ихэнх нь өмнөх Засагт ажиллаж байсан сайд нар байна. Тодруулбал, Сангийн сайд- Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ХХААХҮ-ийн сайд С.Мэндсайхан, Барилга, хот байгуулалтын сайд- Б.Мөнхбаатар, Зам, тээврийн сайд- Л.Халтар, Эрчим хүчний сайд- Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд- Г.Сайханбаяр, БОАЖ-ын сайд- Д.Сарангэрэл нарыг нэрлэжээ.

Үүний дунд Эрүүл мэндийн сайд байхгүй байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдаар шинэ томилох нь тодорхой болоод байна. 

Шинэ Ерөнхий сайдын нэрийг МАН-аас УИХ болон Ерөнхийлөгчид өргөн бариад байна.

Эх сурвалж: shuurhai.mn 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.