Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбумын зээл олгосон байжээ

QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

\"\"

УИХ-ын залуу, шинэ гишүүдтэй холбоотой ноцтой мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар  албан тушаалаа ашиглаж төрөөс их хэмжээний зээл өгсөн, авсан асуудал ил боллоо.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Төрийн банкны захирлаар 6 сарын хугацаанд ажилласан билээ. Ингэхдээ томоохон зээлүүд гаргасан байдаг. Тэдгээр зээлдэгчдийн дунд одоогийн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нар байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Төрийн банкнаас “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тухайн компанийн гол хувьцаа эзэмшигч нь “Глобал майнинг сервис” ХХК-ийн захирал Г.Дамдинням байна. “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Хассуурийн Хашчимэг ажилладаг болох нь opendata.burtgel.gov.mn цахим хуудаст байна. Х.Хашчимэг нь дээрх тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү юм байна. Түүгээр тогтохгүй Х.Ганхуяг нь “Хэра инженеринг” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хэра инвестмент” ХХК-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшиж байна.

Ийм холбоо, сүлбээтэй гишүүд өнөөдөр УИХ-ын даргад Бичил бизнесийн зээлийн хүүг 50 хувиур бууруулах тогтоолын төсөл санаачлан өргөн бариад байгааг дурдах ёстой. Энэ нь ард түмнийг бодсон гэхээс илүү өөрсдийгөө бодсон шийдвэр байв уу гэж хардахад хүргэж байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.