Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Автомашины хөдөлгүүрийн утаа 270 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг
ЦАГ.мн > Нийслэл, Нийгэм, Байгаль орчин > Автомашины хөдөлгүүрийн утаа 270 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг

Автомашины хөдөлгүүрийн утаа 270 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг


17-12-2020, 04:39. Сэтгүүлч: tsag

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь гэр хорооллын утаа, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа, тортог, гурван том дулааны цахилгаан станцын утаа, хөрсний бохирдол зэргээс үүсдэг гэж үздэг.

БОАЖЯ-ны мэдээлснээр нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг автомашины утаа эзэлдэг ажээ. Манай улсын хэмжээнд 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянга,15-20 жилтэй 237 мянга, 10-14 жилтэй 224 мянга, 7-9 жилтэй 95 мянга, 4-6 жил ашигласан 66 мянга мянган машин манай улсад холхиж байна. Эндээс 0-3 жилтэй машин 27 мянгахан ширхэг бий. Нийт тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жил гүйчихсэн тэрэгнүүд. Нийтийн тээвэр, том оврын автобуснууд энэ бохирдлыг улам баяжуулна. Одоогоор 1181 автобус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулж байгаагийн 60 хувь нь 10-аас дээш жил явсан. 

 

Автомашины хөдөлгүүрийн утаа хүний эрүүл мэндэд хамгийн хортой болохыг НҮБ анхааруулж байна. Учир нь автомашины утаа нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг болохыг ДЭМБ тогтоосон. Үүний улмаас амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг, сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, бие ядрах сульдах цаашлаад хорт хавдар үүсэх, ураг эхийнхээ хэвлийд өсөлт нь зогсох зэрэг ноцтой үр дагавар гарч байгаа юм. Өвлийн улиралд царцсан автомашин тэр дундаа хуучин автомашин хорт утаа маш их ялгаруулдаг.

Тиймээс иргэд авто машиныхаа насжилтанд анхаарах хэрэгтэй юм.


Буцах