Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, зарим өрхөд хүнсний тусламж олгохоор боллоо
ЦАГ.мн > Нийгэм, Онцлох мэдээ > Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, зарим өрхөд хүнсний тусламж олгохоор боллоо

Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, зарим өрхөд хүнсний тусламж олгохоор боллоо


17-11-2020, 02:09. Сэтгүүлч: tsag

Монгол Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн  хатуу хөл хорио тогтоон, бэлэн байдалд  ажиллаж байгаатай холбоотойгоор  Баянгол дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид цахимаар цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр  11 сарын 16-ний 14:00 цагт хуралдлаа.

ИТХ-ын тэргүүлэгчид онцгой нөхцөл байдлын үед хийж хэрэгжүүлж буй ажлын талаар БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын мэдээллийг сонсов.

Хурлын шийдвэрийн дагуу  дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний ээлжинд хоол хүнс  шаардлагатай 100 өрхөд хүргүүлэх тусламжийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн онцгой комисст хүлээлгэн өгч, хүнсийг түгээхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг санууллаа. 


Нэг өрхөд  олгогдох тусламжинд хонины  гулууз нэг,  гурил 10 кг, будаа 5 кг, ургамлын тос нэг ширхэг багтаж байна. Хүнсийг өнөөдрөөс эхлэн түгээхээр боллоо.

Arslan.mn

 


Буцах