2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОРТ УТААГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОРТ УТААГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОРТ УТААГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА

 

 

Зам, тээврийн хөгжлийн яам хорт утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, үзлэг, үйлчилгээг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ. Ингэснээр дээрх асуудлыг цэгцэлж, нийслэлийн утааг бага ч болов бууруулах ач холбогдолтой гэдгийг тус яамныхан хэлж байна.

 

Том оврын  их багтаамжийн автобус болон тээврийн хэрэгслийн  утаа, тортгийн хэмжээ их байгаа талаар иргэдээс байнга санал, гомдол ирж байгаа тул ийнхүү арга хэмжээ авахаар болжээ.  Зам, тээврийн хөгжлийн яамнаас хорт утаа, тортог ихээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэл, автобусны техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.  

 

Цаашид дээрх ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат дараатайгаар арга хэмжээ авах аж.  Энэхүү ажлын хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яам хар утааны эсрэг аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болжээ. Ингэхдээ Замын цагдаагийн албан тушаалтнуудыг үүрэгжүүлж, хамтарсан ажлын хэсэг байгуулах юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn