2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Д.Ганбат: Замын чанар, стандарт зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно

Д.Ганбат: Замын чанар, стандарт зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Д.Ганбат: Замын чанар, стандарт зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно

 

 

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ээлжит “Сайдын шуурхай”-гаа хуралдууллаа. Тус шуурхай хурлаар зам, тээврийн салбарт тулгамдаад буй хэд хэдэн асуудлыг онцлон авч хэлэлцжээ.

 

Олон улсын мэргэшсэн жолоочийг бэлтгэхэд Хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллах боломжтой эсэхийг судлахыг холбогдох газруудад сайд Д.Ганбат үүрэг болголоо. Мөн ургац хураалтын бэлтгэл ажлыг хангахад зориулж, ургац хураалтын зам, тээвэр, гүүр, замыг шалгаж, эвдрэл гэмтлийг тогтоох, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, засварын ажлыг гүйцэтгэх үүргийг өглөө. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас махны экспортыг нэмэгдүүлэх хүрээнд санаачлагатай ажиллаж, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл хамтран дээрх ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

 

Тус шуурхай хуралдааны үеэр ЗТХ-ийн сайд Д.Ганбат замын чанарын асуудлыг онцлоод алдаатай зураг төсөл хийгдсэн, стандарт, шаардлага хангахгүй гүйцэтгэсэн зэргийг нэг бүрчлэн шалгаж танилцуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов. Ингэхдээ алдаа гаргасан, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдсэн байна. Тэрээр Мэргэжлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт 21 аймгийг нийслэлтэй холбох тухай тусгагдсан ч Чингис болон Самурай бондын 570 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зам барьсан алдаатай бодлогыг давталгүй, буцалтгүй тусламж болон бусад эх үүсвэрээр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгааг онцлов.

 

Ийнхүү Сайдын шуурхай хурлаар Д.Ганбат сайд хийж хэрэгжүүлэх ажил болон тулгамдаж буй асуудлаар үүрэг, чиглэл өгч, яам болон харьяа байгууллагын дарга нарт  аливаа санал, гомдол, албан бичгийг шуурхай судалж, хариу өгч, шийдэж байхыг үүрэг болгов. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn