Ж.Эрдэнэбатын Засгийн газар хамгийн богино хугацаанд бүрджээНийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ
Монгол Улсын Их хурлын 2000-2016 он хүртэлх ээлжит сонгуулиудын хугацаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилоход ямар хугацаа зарцуулж байсныг тоон мэдээллээр хүргэж байна.
2000 оны УИХ-ын ээлжит сонгууль долдугаар сарын 2 ны өдөр болсноос хойш 24 хоногийн дараа ерөнхий сайдыг, 38 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилж байжээ.
Харин 2004 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 27 ны өдөр болсноос хойш 54 хоногийн дараа ерөнхий сайдыг, 93 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилжээ.
Тэгвэл 2008 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 29 ны өдөр болсноос хойш 74 хоногийн дараа ерөнхий сайдыг , 82 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилж байв.
2012 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28ны өдөр болсноос хойш 42 хоногийн дараа ерөнхий сайдыг , 50 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилж засаг бүрдэж байжээ.
Тэгвэл Монгол Улсын Их хурлын ээлжит сонгууль 2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр болсноос хойш ес хоногийн дараа Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг, 24 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилж Мэргэжлийн Засгийн газар элэг бүтэн болсон байна.
Уг мэдээллээс харахад Мэргэжлийн Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн томилгоо хийхэд хамгийн богино хугацаа зарцуулжээ.
|
Нийтлэсэн: tsag
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
|