Л.Жамбалжавыг ЭМС-ын сайдад өргөн барихаас татгалзлааНийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн ням гарагт хуралдаж Эрүүл мэнд, спортын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр болсон. Ийнхүү Шударга ёс эвслийн бүлгийнхэн Ерөнхий сайдад түүний нэрийг өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЭМС-ын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэх боломжгүй гэх хариуг өгсөн байна.
Тэрбээр, "Ерөнхий сайд энэхүү албан бичигтээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.
|
Нийтлэсэн: tsag
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
|