2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » ”Best of Erdenetungalag” тоглолтын билет худалдаанд гарлаа

”Best of Erdenetungalag” тоглолтын билет худалдаанд гарлаа

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг

”Best of Erdenetungalag” тоглолтын билет худалдаанд гарлаа

“Ханьсахын жаргал”,  “Бодолд өнжсөн хайр”, “Хайрлаарай”, “Дуулж л явахаас даа,” “Зангаараа амраг” зэрэг олон дуугаараа танигдсан дуучин Г.Эрдэнэтунгалагийн "Best of Erdenetungalag нэртэй тоглолт 12-р сарын нэгний өдөр болох гэж байна.  “UB Palace” концертийн их танхимд болох уг тоглолтын билет өнөөдөр худалдаанд гарчээ. 

 

    Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Apple production ажиллаж байгаа бөгөөд энэхүү тоглолтоороо дуучин Г.Эрдэнэтунгалаг шинэ өнгө аяс, шинэ дүр төрх, шинэ хэмнэлтэйгээр үзэгчидтэй уулзах юм байна. 2003 онд СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөн түүний хувьд анхны уран бүтээл МУСТА, дуучин Т.Батсайхантай хамтарсан “Ханьсахын жаргал” дуугаар эхэлж байсан бол Тэнгэрлэг эрчүүд, Ижий минь бодогдоно, Сэвтээнэ үгүй сэтгэл, Түвшин баяртай яваарай гээд олон олон дуунууд нь та бидний сэтгэл зүрхэнд хоногшиж чаджээ. 

 

Тоглолтын билетийг www.monda.mn сайтаар онлайнаар худалдаалж байгаа бөгөөд үзэгч та хүссэн суудлаа өөрөө сонгон захиалах боломжтой юм байна. Мөн UB Palace-ийн кассаар болон 1109 билетийг үнэгүй хүргэнэ.

24tsag.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn