Дональд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч, нэг хүн амиа алдлааНийтлэлийн төрөл: Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг сонсож баталгаажуулах Конгрессын хуралдаан эхлэхтэй зэрэгцэн өнөөгийн Ерөнхийлөгч Д.Трампын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарлаа. Трампыг дэмжигчид АНУ-ын хууль тогтоох байгууллага буюу Капитолд халдаж эмх замбараагүй байдал үүсгэснээс нэг хүн амиа алдаад байна. Нийслэл Вашингтон ДС хотод хэв журам сахиулахаар Үндэсний гвардийн цэрэг оруулсан бол ойролцоох хот, мужуудад өглөөний 6 цаг хүртэл хөл хорио тогтоожээ. Мөн Виржиния, Мэрилэнд мужийн захирагч нарын шийдвэрээр тусын мужийн цагдаа, Дотоодын цэргийн албан хаагчдыг Вашингтон ДС хотод хүч нэмэгдүүлэн татаж байна.
Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан Д.Трампын үйлдлийг дэлхийн улс орны удирдагч эрс шүүмжилж байна. |
Нийтлэсэн: tsag
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
|