2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Дональд Трамп сонгуулийн саналын тоогоо нэмэхийг шаардаж байгаа бичлэгийг “Washington Post” сонин дэлгэлээ

Дональд Трамп сонгуулийн саналын тоогоо нэмэхийг шаардаж байгаа бичлэгийг “Washington Post” сонин дэлгэлээ

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн албан тушаалтныг утсаар дарамталж, саналын тоо нэмэхийг шаардаж буй ярианы бичлэгийг “Washington Post” сонин олон нийтэд дэлгэжээ.

Өнөөг хүртэл сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргасаар байгаа тэрбээр гол өрсөлдөөнд мужуудын нэг Жоржиа мужийн төрийн нарийн бичгийн дарга, нэг намын Брэд Раффенспергерийг утсаар дарамталж, саналын тоог нэмэхийг шаардсан байна.

Тэд нэг цаг орчим утсаар ярихад Трамп Раффенспергерийг мужийн сонгуулийн үр дүнг өөрчлөхгүй бол түүнийг гэмт хэрэгтэн болгоно хэмээн сүрдүүлжээ. Трамп “Манай улсын иргэд сонгуулийн үр дүнд бухимдалтай байна. Ялангуяа Жоржиа мужийн иргэд. Учир нь би энэ мужид ялалт байгуулсан. Саналын хуудсыг дахиж тоолох хэрэгтэй байна. Надад яг 11780 санал  хэрэгтэй байна” хэмээн ярьжээ.

Одоогоор талуудын хэн нь ч энэ талаар тайлбар хийгээгүй байгаа ба Жоржиа мужийн саналын тоо нэмэгдсэн ч Трамп нэгэнт ялагдсан нь тодорхой болсон билээ. АНУ-ын Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn